Сүүлийн үед мультимедиа төхөөрөмжүүдийн
дунд нилээн их яригддаг болсон зүйл бол 3D стерео технологи. Камер
үйлдвэрлэгчид ч эхнээсээ уг технологи дэмждэг төхөөрөмжүүдийг энгийн
хэрэглээнд зориулаад худалдаанд гаргаад эхэлчихсэн. Хамгийн сүүлд
Германы Rollei хэмээх камер болон бусад тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч
уг технологийг өөрийн бүтээгдэхүүнүүддээ шинээр ашиглаж эхэлсэн байна.
Power Flex 3D point-and-shoot камер
болон Designline 3D фото жааз. 3D камерийн хувьд бусад фирмийн
камеруудтай ерөнхийдөө адил үзүүлэлттэй. Харин нэмээд хэлэхэд хэрэглэгч
ямар ч тусгай нүдний шил ашиглалгүйгээр авсан зураг, видеогоо 2.8 инчийн
дэлгэцээр нь 3D стерео гаралтаар нь харах боломжтой. Мөн 720p
нягтралаар 3D видео бичих боломжтой.
7 инчийн дэлгэцтэй 3D дижитал фото
жаазны хувьд ч мөн адил шил хэрэглэлгүй шууд нүдээр харахад зориулсан.
Дараа сараас Европын орнуудаар аль аль нь 400$-ын үнэтэйгээр худалдаанд
гарах юм байна.
Эх сурвалж: “Компьютер таймс”