НӨАТ-ын тухай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын тухай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тус хуульд зааснаар эх орны хөрсөнд ургуулсан үр тариа, жимс жимсгэнэ, мах, махан бүтээгдэхүүнийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгаад буй юм. Мөн гурил үйлдвэрлэгчдийг ч хамааруулахаар заажээ.
Гишүүдийн хувьд эл төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээс гадна УИХ дахь намын бүлэг дээр ч ярилцах шаардлагатай байна гэж байр сууриа илэрхийллээ. Гэвч цаг хугацаа давчуу байгаагийн дээр эл төслийг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйлчлэх хугацааг заачихсан нь шуурхайлахаас аргагүйд хүргэж байх шиг байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж