Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Жервиньо хаачих бол?

Кот Д’Ивуарын авьяаслаг довтлогч Жервиньог сонирхох Европын томхон багууд цөөнгүй байгаа энэ үед “Ливерпуль” тэднээс урьтаж, Францын нэгдүгээр лигийн “Лилль” багийн удирдлагатай холбоо тогтоожээ. Мерсисайдын “Улаанууд”-ын хувьд Рой Хожсоны удирдлага дор тааруухан амжилттай тоглож байгаа билээ. “Фулхэм”-ийн экс-менежер Хожсон өвлийн солилцоогоор Торресийг амраах довтлогчийг авах талаар ярьж байсан бөгөөд Жервиньо түүний багт хамгийн сайн тохирох нь гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Ливерпуль” 23 настай довтлогчийн төлөө 12.5 сая фунт санал болгосон аж. Гэхдээ “Лилль”-д чамлалттай санагдах магадлалтай.

Жервиньо мэргэжлийн гараагаа Бельгийн “Беверан” багаас эхэлсэн бөгөөд 2007 оны зун “Ле Ман” багт ирж байсан билээ. Харин “Лилль”-д 2009 онд ирсэн бөгөөд тэр цагаасаа хойш багийнхаа түлхүүр тоглогч болтлоо дэвшээд байна. Сонирхуулахад, Жервиньог “Ливерпуль”-иэс гадна “ЦСКА Москва”, “Баейрн Мюнхен”,” Тоттенхэм” багууд сонирхож байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж