Куба улс хоригдлуудын цаазын ялыг хөнгөлөв

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Куба улс хоригдлуудын цаазын ялыг хөнгөлөв

1994 онд хүн амины хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдан хамгийн сүүлд цаазаар авах ялаар шийтгүүлсэн  Куба Америкийн эрлийз 40 настай Хумберто Эладиогийн ялын хэмжээг Кубын Дээд шүүхээс хөнгөлжээ. Хүний эрх, үндэсний зохицуулах хорооноос уг хоригдлын ялын хэмжээг 30 жил хорих ял болгон хөнгөлсөн байна. Куба улс сүүлийн жилүүдэд цаазын ялнаас ихээхэн татгалзаж байгаа юм. 1990-ээд онд Куба улсад бөмбөг тэсэлж, нэг Итали жуулчны аминд хүрч, бусад 11 хүнийг гэмтээсэн хэргээр цаазын ялаар шийтгүүлээд байсан Эрнесто Круз Леон болон Отто Рене Родригуз нарын ялыг энэ сарын эхээр шүүхээс хөнгөлсөн байна.

Куба улс хамгийн сүүлд 2003 онд онгоц дээрэмдэж АНУ-руу зугтахыг оролдсон гурван этгээдийг цаазаар авснаас хойш дахин цаазын ялыг үйлдээгүй ажээ. Хоёр жилийн өмнө ах Фиделээсээ ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээж авсан Раул Кастро ажлаа хүлээн аваад сар ч болоогүй байхдаа 30 хоригдлын цаазаар авах ялыг хэрэгсэхгүй болгох зарлиг гаргажээ. Түүнчлэн Ромын Католик сүмийн дэмжлэгтэй анх удаагийн хэлэлцээрээр ноён Кастро арал дээр цөллөгдсөн улс төрийн 52 хоригдолд эрх чөлөөг нь эргүүлэн олгожээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж