Улаанбаатар хотод 29 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 29 хэм хүйтэн байна

2010 оны 12-р сарын 29-нөөс 2011 оны 01-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

Улаанбаатар хотод 29 хэм хүйтэн байна

30-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 31,1-нд баруун зүгийн нутгаар,  2-нд нутгийн баруун хагаст цас орж цасан шуурга шуурна. Салхи 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Идэр, Тэс  Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 21-26 градус, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж