Амаури + 10 сая = Жилардиньо

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Амаури + 10 сая = Жилардиньо

Италийн “Язгууртнууд” гэгддэг “Ювентус” “Фиорентина” багаас Алберто Жилардиньог авах санал тавьжээ. Тэд Жилардиньогийн төлөө 10 сая евро дээр Амауриг нэмж өгөхөд бэлэн гэж мэдэгдсэн нь олныг алмайруулаад байна. Жилардиньо энэ сайхан саналыг хүлээж авах магадлалтай байгаа бөгөөд “Бианконэри” түүнд жилийн гурван сая еврогийн цалин амлаж байна. Харин Тосканы баг түүнд 2,3 саяын цалин өгдөг. Хэдийгээр Амаури ирэх сард гэмтлээсээ эргэн ирэх бөгөөд энэ наймаанд дурамжхан байгаа нь тодорхой. Энэ жил 28 настай Жилардиньогийн ханш 20 сая евро гэж “Фиорентина” мэдэгдсэн. Тэгэхээр “Юве” өөрийн довтлогчоо 10 саяар үнэлсэн гэсэн үг.

“Фиорентина”-тай холбоотой өөр нэг мэдээ байгаа нь “Наполи” тус багийн тоглогч Адриан Мутутай тохиролцоонд хүрсэн гэнэ. Харин “Фиорентина” хоёр түлхүүр тоглогчоо зэрэг алдахыг хүсэхгүй нь лавтай бөгөөд Мутуг явуулахыг хүсэхгүй байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж