Х.Дамдины хэргийг дээд шүүх удахгүй хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Х.Дамдины хэргийг дээд шүүх удахгүй хэлэлцэнэ

БНХАУ-ын ардын шүүхээс цаазын ял сонссон Монгол Улсан иргэн Х.Дамдинд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх  өнгөрөгч арваннэгдүгээр сард болж түүнд оноосон цаазын ялыг хэвээр үлдээсэн юм. Тэрээр Хятад улсын Ардын шүүхийн дээд шатанд гомдол гаргажээ. Түүний гомдлыг Хятад улсын шүүх удахгүй хэлэлцэх юм байна. Тус улсын хуулиар давж заалдах гомдлоо яллагдагч  өмгөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцдэг байна.  Тэрбээр одоогоор БНХАУ-ын Өрөмч хотын хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд эрүүл мэндийн байдал нь хэвийн байгаа аж. Өмнөд хөршийн  хилээр мансууруулах төрлийн бодис тээвэрлэж  хил нэвтрэхийг завдаж тус улсын хууль хяналтынханд баригдан  цаазын ял сонссон юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж