ОХУ-д инфляци 8,5% байна

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

ОХУ-д инфляци 8,5% байна

Хямралын дараа ОХУ-ын эдийн засаг сэргэж, бараг хэвийн байдалтай болсон хэмээн Известия сонинд бичжээ. ДНБ оны эцэст 4 хувиар өссөн бөгөөд ажилгүйдэл 6,7 хувиар буурсан байна. Цалингийн хэмжээ мөн өсч хямралын өмнөх үеийн түвшинд хүрчээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев 2010 оны эдийн засгийн тухай товч мэдэгдэхдээ хөрөнгө оруулалтын таагүй орчин болон инфляцийн өндөр түвшин улсын санхүүд муугаар нөлөөлсөн гэж дүгнэлээ. Тиймээс оны эцэст 8,5%-р тооцогдоод байгаа инфляцийг 2011 онд буулгахын тулд Засгийн Газар анхааран ажиллах болно хэмээн тэрбээр Мягмар гарагт болсон эдийн засгийн хуралдааны үеэр хэлсэн байна.

М.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж