Ц.Жаргалсайханы гомдлыг ирэх онд хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Ц.Жаргалсайханы гомдлыг ирэх онд хэлэлцэнэ

Эх орноосоо урвасан хэрэгт холбогдон анхан болон Нийслэлийн шүүхээс 17 жилийн хорих ялаар шийтгүүлсэн УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны зөвлөх асан Ц.Жаргалсайхан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргасан билээ. Түүний гомдлыг Улсын дээд шүүх энэ ондоо багтаан хэлэлцэнэ гэж байсан юм. Гэвч улсын нууц задруулсан хэргээр 17 жилийн ял сонссон Ц.Жаргалсайханы гомдлыг Улсын дээд шүүх ирэх онд шийдвэрлэхээр болжээ. Түүнийг гадаадын тусгай албаны ажилтанд улсын нууцад хамаарах мэдээ баримтыг удаа дараа дамжуулсан хэрэгт буруутгасан юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүх Ц.Жаргалсайханы хэрэгт хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэсэн гэж үзэж түүнд оноосон 17 жилийн ялыг хэвээр баталсан юм. Харин түүний өмгөөлөгч, гавьяат хуульч Т.Жанцан  түүнд хуулийн зарим зүйл заалтыг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байгаа аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж