“Мэдээллийн технологийг дэмжигч”-ээр тодруулав

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

“Мэдээллийн технологийг дэмжигч”-ээр тодруулав

Мэдээллийн технологийн үндэсний паркын ухаалаг гар утас хөгжүүлэгч бэлтгэх танхимд Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч  Ж.Бат-Эрдэнэ, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Амгаланбат, УИХ-ын гишүүн З.Энхболд  болон уг сургалтанд хамрагдсан хөгжүүлэгчидтэй уулзалт ярилцлага болж байна. МТҮПарк энэ онд  20 ширхэг iMac компьютер, гурван ширхэг iPhone 4G утас, хоёр ширхэг iPad 3G, нэг ширхэг Android G1 утас бүхий сургалтын танхим байгуулж, Android Iphone хөгжүүлэгч бэлтгэх сургалт явуулж эхэлжээ. Одоогийн байдлаар уг сургалтад 100 орчим хүн суралцаж төгсөж байгаа юм байна. Учир нь хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамжийн зах зээл асар хурдацтай цар хүрээгээ тэлж байгаа аж. Энэ зах зээл дээрээс Монголчууд маш их ашиг орлого олох боломжтой гэдэг нь Мэдээллийн технологийн үндэсний паркын судалгаагаар батлагдсан тул уг сургалтыг явуулж эхэлсэн гэнэ.

Сонирхуулахад, уулзалтын  үеэр МТҮПаас оны “Мэдээллийн Технологийг дэмжигч” хүнээр УИХ-ын гишүүн З.Энхболдыг тодрууллаа. Тэрээр энэ онд МТҮП–ын мэдлэгт суурилсан эдийн засаг, ухаалаг гар утасны агууламжийн олон улсын бизнест хүч сорих мэргэжилтэн бэлтгэх ажлыг дэмжин ажилласан хэмээн ийнхүү тодруулсан байна.

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж