Зургаан талт хэлэлцээр хийхийг санал болгов

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Зургаан талт хэлэлцээр хийхийг санал болгов

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Ли Мюн Бак Хойд Солонгостой зургаан талт хэлэлцээр хийх шинэ санал тавьсан байна. Түүний үзэж буйгаар Хоёд Солонгос улсын цөмийн хөтөлбөрийг дипломат замаар зогсоохыг хичээхээс өөр аргагүй байгаа аж. Зургаан талт хэлэлцээрт хоёр Солонгосоос гадна БНХАУ, Япон, ОХУ болон АНУ багтах юм. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоох бол хариуд нь санхүүгийн туслалцаа өгөхийг амалдаг билээ.

Өмнөд Солонгос, АНУ болон Япон өмнө нь Хойд Солонгосын талаас өөрчлөгдөх хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгээ харуулахаас нааш зургаан талт хэлэлцээрийг хийхгүй гэж мэдэгдэж байсан юм. Ноён Ли сүүлийн мэдэгдлээ гадаад хэргийн яамны жилийн ажлын тайлангийн дараа хийсэн байна. Түүний хэлснээр Хойд Солонгосыг „агуу, хүчирхэг, хөгжиж дэвшсэн“ орон болох боломж 2012 он гэхэд дуусах тул үүнээс өмнө цөмийн заналхийллээ зогсоох шаардлагатай юм.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж