Ослоос болж Хятадын албан тушаалтнууд ажлаа алдав

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Ослоос болж Хятадын албан тушаалтнууд ажлаа алдав

Мягмар гаригт Хятадын боловсрол болон зам тээврийн албан тушаалтнууд ажлаасаа халагдсан байна. Энэ нь гурван дугуйт машин цөөрөмд унасантай холбоотой аж. Тус автомашинд 20 хүүхэд зорчиж явсан ч ослоос болж тэдний 14 нь амиа алджээ. Даваа гаригт болсон энэ ослоос амьд үлдсэн хүүхдүүд гэмтэж бэртсэн байдалтай байна. Одооогоор ослын шалтгааныг тодорхойлоогүй байгаа ч хотын удирдах албаны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр манан хэт их байснаас болж автомашин цөөрөм рүү унасан бололтой.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж