Клейстерс Майамигийн нээлттэй тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Клейстерс Майамигийн нээлттэй тэмцээнд түрүүлэв

Дэлхийн чансааны жагсаалтыг тэргүүлж байсан Бельгийн теннисчин Ким Клейстерс Майамид болсон “Sony Ericsson Open” тэмцээний аваргын төлөө АНУ-ын Венус Уильямсыг буулган авснаар аваргын цом, 700 мянган ам.долларын шагнал хүртжээ. Хэсэг хугацаанд их спортоо орхиж, хоёр жил гаруй хугацаанд талбайгаас хөндий байсан Клейстерс өрсөлдөгчөө 6-2; 6-1 харьцаатай хожсон байна. Тэмцээний гурван удаагийн аварга Венус өмнөх хоёр жилд дараалан Майамигийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн боловч энэ удаад 2005 оны аварга Клейстерс аваргын цомоо алдлаа. Өдгөө 26 настай Клейстерс өнгөрсөн жил амаржиж, Жада гэх охинтой болсон бөгөөд аваргын төлөөх тулаанд охин нь үзэгчдийн суудлаас ээжийгээ дэмжиж суугаа нь харагдсан. 2009 оны АНУ-ын нээлттэй тэмцээний аварга тэрбээр ийнхүү WTA-ын цуврал тэмцээнээс 37 дахь түрүүгээ авсан ба 28 нь хатуу хучилттай талбайд зохиогдсон тэмцээнийх юм. Тэмцээний дараа Ким Клейстерс “Эргээд формондоо орж, энэ хэмжээний амжилт гаргахад минь тусалсан хайртай нөхөр болсон фитнесийн багшдаа талархах хэрэгтэй. 2005 онд түрүүлж байсан энэ талбайдаа эргэн ирэх сайхан байлаа” гэжээ. Тэрбээр ийнхүү түрүү авснаар маргааш шинэчлэгдэн гарах WTA-ын дэлхийн чансааны жагсаалтын 10-рт бичигдэх болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж