Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Амжилтын нууц

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүн хүссэн зүйлээ авч, хүссэнээ хийж, хүслээрээ амьдарч чадна.  Энэ бол амьдрах ухааны нууц юм.

    Бид бүгдээрээ нэг хүчинд захирагдаж амьдралын тодорхой хуулиудын тусламжтай амьдардаг. Та ертөнцийн хаа ч байсан ялгаагүй бидэнд нэг л хүч тусалж нөлөөлж байдаг. Энэ ганцхан хууль бол ТАТАХ ХҮЧНИЙ ХУУЛЬ юм.

    Амьдралд чинь тохиолдсон юм бүхнийг та өөртөө татаж байдаг. Ухаан санаанд чинь болж байгаа юм бүхэн таньд татагдаж байдаг. Татах хүчний хуулийг хялбараар дүрслэе гэвэл соронзон юм. Татах хүчний хуулиар ижил төсөөтэй зүйлүүд өөр хоорондоо татагддаг. Хүн хамгийн гол нь бодлоо сайн барьж чухам юу хүсч байгаагаа ухаан санаандаа сайтар шингээж өгөх ёстой. Тэгж чадвал хорвоо ертөнцийн хамгийн хүчирхэг зүйл болох татах хүчний хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Та өөрийгөө хэн гэж бодно тийм хүн болохоос гадна хүсээд байгаа бүх зүйлээ өөртөө татна. Бодол санаандаа шингээсэн зүйлийг гартаа атгана гэсэн үг.
    Хүний бодол биелдэг. Хүний бодол тодорхой хэлбэлзэлтэй байдгийг хүмүүс мэддэггүй. Бодол бүр өөрийн хэлбэлзэлтэй байдаг. Нэг юмыг дахин дахин төсөөлж бодвол хэлбэлзэл ялгарч байдаг. Бодол өөр лүү чинь эргэж шугам татаж чаддаг соронзон дохиолол илгээдэг юм. Өөрийгөө чинээлэг амьдарч байна гэж төсөөлөхөд л биелнэ. Энэ хууль үргэлж биелдэг. Хэн ч бай хэзээ ч бай биелж л байдаг. Гэхдээ энд нэг хүндрэл бий. Ихэнхдээ хүмүүс битгий биелээсэй гэсэн юмаа л боддог. Тэгээд энэ нь дахин дахин биелэхэд гайхан гомдоллодог.

    Та сайн муу ямар ч зүйлийн тухай бодсон хамаагүй хууль зөвхөн таны бодолд л хариулна. Татах хүчний хууль бол хүлцэнгүй хууль. Та ямар нэг зүйлийг сэтгэл зүрхнээсээ  хүсч тэр зүйл дээр бодол чинь төвлөрөхөд л татах хүчний хууль хүссэнийг чинь өгнө. Үргэлж. Харин битгий биелээсэй гэсэн зүйл дээр хамаг анхаарлаа төвлөрүүлбэл та үүнийг биелэхэд нь туслаж байна аа гэсэн үг. Хүсээгүй юм болгоныг чинь хууль анзаардаггүй. Ингээд тэр дахин дахин биелсээр байх болно. Хууль таны хүссэн хүсээгүйг ялгадаггүй.

    Татах хүчний хууль таны бодсон бүхнийг батлан биелүүлдэг. Татах хүчний хууль үргэлж үйлчилж байдаг. Та итгэсэн ч итгээгүй ч бай, ойлгосон ч ойлгоогүй бай үргэлж ажиллаж байдаг юм. Бодох тусам үйлчилдэг. Бодол хөвөрч байгаа цагт татах хүчний хууль үргэлж мөнх ажиллаж л байдаг. Таны бодолтой яг ижилхэн. Хүн бодох бүртээ, нэг бодлоо удаан хугацааны турш бодох бүртээ бүтээн туурвих ажиллагааг явуулж байгаагаа мэдэхгүй байдаг. Тэрхүү бодлуудын чинь дундаас нэг нь зайлшгүй биелэх болно. Татах хүчний хуулиар таны хэлж эсвэл анхаарлаа төвлөрүүлсэн бүхэн биелж байдаг.

    Тэгэхээр та энэ тэр таалагдахгүй байна гэж гомдолловол таалагдахгүй байгаа зүйлээ бий болгож байдаг. Татах хүчний хууль үргэлж ажилладаг. Битгий биелээсэй гэсэн зүйл дээрээ анхаарлаа төвлөрөхөө больж хүсэл мөрөөдөл дээрээ төвлөрвөл байдал өөрчлөгдөнө. Ямар нэг зүйл дээр сэтгэл хөдлөлөөрөө төвлөрвөл тэр чинь илүү хурдан биелнэ.

    Өөрийнхөө хүсэж байгаа зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Эерэг бодол мэдрэмжтэй байснаар эерэг нөхцөл байдал эерэг зүйлсийг татна. Игээд та хамгийн их бодож байдаг зүйлээ өөртөө татаж авна.

    Та хүмүүс, ажил, үйл явдлууд, эрүүл мэнд, эд баялаг бүхнийг өөртөө соронзон мэт татаж байдаг. Та бодсоноо өөртөө авдаг. Таны амьдрал бол таны толгойд болж байгаа зүйлсийн бодит биелэл юм.

    Хүмүүс аугаа нууцуудыг ойлгож ирэхээрээ оюун бодолд байгаа сөрөг бодлуудаасаа айж эхэлдэг юм. Та бүхэн хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй.
    1. Эерэг бодлууд сөрөг бодлуудаас хэдэн зуу дахин хүчтэй байдгийг орчин үеийн шинжлэх ухаан нотолчихсон.

    2. Аз болж тодорхой хугацаа байдаг юм. Таны бодсон бүхэн тэр даруйдаа биелдэггүй. Тодорхой хугацаа таньд үйлчилж хүсч байгаа зүйлийнхээ тухай дахин тунгаан бодож сонголтоо өөрчлөхөд тусалдаг.
    Гэсэн ч та бодлоосоо айлгүй бодлоо болгоомжтой сонгож байхыг таньд зөвлөе. Та амьдралынхаа аугаа мастерт бол баяр хөөр олж байх ёстой. Та бол өөрийн амьдралын бүтээгч нь юм.

    Бид өөрсдийнхөө бодол бүрийг хянах боломжгүй. Аз болж илүү хялбар арга байдаг. Энэ бол бидний мэдрэмж. Мэдрэмжийнхээ ачаар бид бодож байгаа зүйлээ эргэн харах боломжтой. Бодлууд мэдрэмжийг бий болгодог. Сэтгэл хөдлөл бол юу татаж байгаа мэдрэхэд тусалдаг бидэнд өгсөн ер бусын бэлэг. Мэдрэмжийнхээ талаар сайн бод. Эерэг мэдрэмжийг баярлан хүлээж авснаар та өөртөө илүү их баяр баясгалан авчирдаг зүйлсийг өөртөө татна.

    Мэдрэмж бидний зөв явж байгаа эсэхийг хэлдэг. Яг одоо таны сэтгэл таагүй байгаа бол хүссэн зүйлээсээ хазайжээ. Та шинэ өдрийг эхлэх хором бүрт татах хүчний хууль ажиллаж байдаг юм. Бидний бодож мэдэрч байгаа бүхэн бидний ирээдүйг бүтээдэг. Та санаа зовж айж байгаа бол бүхэл өдрийн турш эдгээр зүйлсийг өөртөө татаж байдаг. Өнөөдөр таны бодож мэдэрч байгаа бүхэн таны ирээдүйг бүтээдэг. Та мэдэрсэн тэрхүү зүйлээ л авна. Бодсон зүйлээ биш.

    Хүмүүс өглөө сөрөг сэтгэгдэлтэй босвол тодорхой эргүүлгийг үүсгэнэ. Бүхэл өдөр ийм байдалтай өнгөрдөг. Мэдрэмжээ хянаснаар тэр өдрөө бүхэл амьдралаа өөрчлөх боломжтой гэдгийг бид мэддэггүй. Та сэрэхдээ өглөөг баяртайгаар угтахад л бүхэл өдөржингөө танаас сайхан мэдрэмж салахгүй. Та сэтгэл санаагаа өөрчлөхийг зөвшөөрөлгүй энэ мэдрэмжээ барьж чадвал татах хүчний хуулийн дагуу сайхан мэдрэмж төрүүлэх үйл явдал, нөхцөл байдал, хүмүүсийг татсаар л байх болно.

    Та яг одооноос эхэлж эрүүл саруул мэдрэмжтэй болж болно. Та яг одоо өөдрөг сэтгэж эргэн тойронд чинь байгаа хайр дурлалыг мэдэрч эхлээрэй. Байхгүй ч гэсэн мэдэр. Тэгэхэд орчлон ертөнц танаас эгшиглэж байгаа аялгуут дуунд чинь хариулна. Орчлон ертөнц таны дотроос урсаж байгаа мэдрэмжинд хариу өгч биелүүлэх болно. Яагаад гэвэл энэ бол таны мэдрэмж. ТАНЫ БОДОЛ МЭДРЭМЖ ТАНЫ АМЬДРАЛЫГ БҮТЭЭДЭГ. Үргэлж ийм байх болно. Баталгаатай.
    Амьдралд чинь юу ч тохиолдсон байсан гэсэн тэрийгээ өөрчилж засч болно. Амьдрах хугацаандаа хүн өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг. Сэтгэл уужуу сайхан байх нь чухал. Яагаад гэвэл энэ мэдрэмж орчлон ертөнцөд илгээх дохио болж сайн сайхан бүхэн өөрт чинь татагдана. Өөдрөг байх тусам л сэтгэлийг чинь улам сайхан болгож дээд аз жаргалтай амьдралд хөтлөн оруулдаг. Сэтгэлээр унасан үедээ сайхан зүйлсийн тухай бод. Энэ сайхан дүр зураг дээр төвлөр бусад бодлуудыг толгойндоо оруулахгүй хамаг сэтгэлээрээ энэ тухай бод. Ингэхэд л сэтгэл санаа чинь өөдрөг сайхан болохыг баталж байна.

    Та энийг ойлгож бодол мэдрэмжээ удирдаж сурвал хүсэл мөрөөдлийнхөө бодит биелэлийг олж харна. Энэ бол таны эрх чөлөө. Энэ бол таны хүч чадал. Энэ үед л та өөрийнхөө амьдралыг ухамсартайгаар өөрчилж чаддаг хүн болно.

    НУУЦЫГ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?
    Аладины шидэт дэнлүүний үлгэрийн бирдээр жишээ авч үзье. Бирд үргэлж нэг зүйлийг хэлдэг. ТАНЫ ТААЛЛААР БОЛЪЁ. Бүтээлч үйл ажиллагаа 3 шаттай байдаг.

    1. Эхний шат бол АСУУХ. Орчлонд тушаалаа өг. Орчлонд юу хүсэж байгаагаа хэл. Тэгвэл орчлон бодолд чинь хариу өгнө. Та үнэндээ яг юу хүсдэг вэ? Тухтайхан суугаад цаасан дээр бүгдийг нь бич. Одоо цагт бичээрэй. Та захидлаа би маш талархаж байна гэж эхэлж болно. Тэгээд амьдралаа ямар байхыг хүсч байгаагаа бич. Бүх л салбарт. Та орчлонд захиалгаа өгөхөд л болно. Амархан байгаа биз дээ.

    2. Хоёрдугаар шат бол ИТГЭЛ.Бүх юм таных болчихсон гэж итгэ. Үүнийг бат итгэл гэж болно. Үл үзэгдэх юманд итгэх (Таны тааллаар болог). Таньд аз жаргал бэлэглэхийн тулд орчлон ертөнц өөрчлөгдөж эхэлдэг. Таны хүссэн зүйл чинь таньд яаж орж ирэхийг та мэдэх албагүй. Та яаж гэдгийг нь мэдэхгүй ч хүсэл биелнэ. Арга зам нь өөрөө л гараад ирнэ. Хүссэн зүйл нь биелэхгүй болохоор бид ихэнхдээ хясаж сэтгэлээр унаж эхэлдэг. Тэгээд эргэлзэж эхэлдэг юм. Эргэлзээ үүсвэл сэтгэл гутрал үүсэх нь ойлгомжтой. Ийм мэдрэмж орж ирвэл боломж олголгүй бат итгэлээр өөрчлөөрэй. Хүссэн зүйл маань ойрхон байгааг би мэдэж байна. Би мэдэрч байна.

    3. Хамгийн сүүлийн гуравдугаар шат бол ХҮЛЭЭЖ АВАХ. Хүссэн зүйлийнхээ тухай сайнаар бодож эхэл. Хүсэл чинь биелэхэд таньд ямар санагдах вэ тэрнийгээ мэдэр. Байгаа юм шиг мэдэр. Та энэ бүх хугацаанд өөдрөг сэтгэлтэй байх нь чухал. Аз жаргалаар бялхаж байх сэтгэл сайхан үед хүссэн зүйлийнхээ давтамжид хүрдэг юм. Энэ бол орчлон ертөнцийн мэдрэмж юм. Та оюундаа энэ бүтэх юм байна тэгж бодоод зүгээр л итгэж сэтгэл зүрхнээсээ мэдэрч чадаагүй бол амьдралдаа хүссэн зүйлээ бүтээх хүч чадал дутна. Тэрнийгээ одоо цагт мэдрэх ёстой байдаг юм.

    Хүссэн зүйлээ яг одоо болж байгаа юм шиг мэдрэхэд туслах юм бүхнийг хийж үз. Тэгээд энэ мэдрэмжээ марталгүй санаж яв. Та хүсэлдээ ойртох бүхнээ хийсээр хүслээ биелэхэд туслана. Нэг л өдөр та сэрэхэд хүсэл чинь биелсэн байна. Эсвэл та хүслээ биелүүлэхэд туслах ямар нэгэн санаа бодож олж болох л юм. Тэгвэл илүү хялбар.

    Та хэрэгтэй бүхнээ өөртөө татдаг болно. Өөрт чинь татагдсан бүхнийг сайтар хар. Та хүссэн зүйлээ төсөөлөн бодоход тэд таньд татагдаж та өөрөө ч татагдах болно. Хамгийн чухал нь бодит байдал таньтай хамт танаар дамжин биелдэг. Хууль ингэж л үйлчилдэг.

    ХҮЧИРХЭГ АРГА

    1. ТАЛАРХЛЫН НУУЦ.Одоо та ямар ч нөхцөлд байсан энэ бол таны бодит байдал. Та нөхцөл байдлаа өөрчлөхийг хүсэж байгаа бол эхлээд бодлоо өөрчлөх ёстой. Татах хүчний хууль таны бодлыг дуулгавартай биелүүлдэг. Өөрийгөө баярлуулаад үз. Мөнгөний чектэй болно гэж бод. Бидний одоогийн байдал бидний бодлуудын үр дүн юм.

    Аугаа хүчирхэг арга бол ТАЛАРХАЛ юм. Талархаж явдаг зүйлүүдийнхээ тухай бич. Эндээс эхэл ингэснээр хүний эрч хүч нэмэгддэг юм. Зөв бодоход тусалдаг. Таньд үргэлж сайхан санагддаг тэрхүү зүйлүүдэд талархаж эхлээрэй. Талархал бол амьдралаас илүү ихийг авахад тусалдаг зам юм. Өглөө бүр сэрэхдээ баярлалаа гэж хэл. Гэхдээ зүгээр энэ тухай бодолгүй чин сэтгэлээсээ талархаж байгаа мэдрэх хэрэгтэй. Талархаж явдаг өөрийнхөө ямар нэгэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүл. Одоо байгаа юмандаа талархсаны дараа хүссэнээ удахгүй олж авна.

    2. АУГАА ХҮЧИРХЭГ ТӨСӨӨЛӨН БОДОХЫН НУУЦ. Та төсөөлөн бодвол бодит болгоно. Та оюун бодолдоо төсөөлөн бодож чадсан бол бодит болгоно. Та төсөөлөн бодож тархиндаа тэр дүр зургийг байнга байлгаж байх юм бол эцсийн эцэст тэр чинь биелнэ. Зүгээр нэг төсөөлөн бодох биш мэдрэх хэрэгтэй. Баяр хөөр аз жаргалыг мэдэр. Яаж биелэх нь бидэнд хамаагүй тэрэнд итгэж барьж байх нь бидний гол асуудал. Аугаа нууцын хамгийн чухал зүйл бол сайхан мэдрэмжтэй байх.

    Та юу хүсэж байгаагаа шийдээд энийг авна, энийг авах боломжтой гэдэгтээ итгэ. Тэгээд өдөр бүр хэдэн хором нүдээ аниад хүсч явдаг тэрхүү зүйлээ төсөөлөөд авчихсан байгаа мэт мэдэрч төсөөл. Ингэснийхээ дараа одоо таньд байгаа талархаж явдаг зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүл. Сэтгэлээсээ таларх. Баярла. Тэгээд хэвийн ажлаа хийж энэ хүслээ орчлонд тавьж илгээ. Орчлон ертөнц энийг биелүүлэх аргыг олно гэж итгэ.

    3. ЭД БАЯЛГИЙН НУУЦ. Хүн юу төсөөлж чадна тэрэндээ л хүрнэ. Урам оруулах бодол орж ирвэл бодолдоо итгэж хөдлөх ёстой. Би ойрын 30 хоногийн дотор цалингаасаа гадна 30 000$-той болмоор байна. Мөнгө хэд ч байсан болно. Гол нь таньд боломжтой санагдах ёстой. Та юуны тухай бодож байна тэрнийгээ л татаж байдаг. Та өр ширний тухай бодсон бол өр ширийг л өөртөө татна.

    Та төлөвлөгөө боловсруулж тэгээд чинээлэг амьдралын тухай бодолд хамаг анхаарлаа төвлөрүүл. Та өөрт чинь байхгүй зүйлсийн тухай, дутагдал гачигдлын тухай, гэр бүл найз нөхдийнхөө тухай өөртэйгээ байнга ярьж энийг ч авч чадахгүй байна тэрийг ч авч чадахгүй, боломж байхгүй гэж ярьсаар байгаад тэр чинь бодит амьдрал дээр үнэн болж хувирна. Яагаад гэвэл ингэж хэлж ярьснаар та өөрт хэрэгтэй бүхнээ өөрөөсөө түлхдэг.

    Та эд баялаг чинээлэг амьдралыг хүсч байвал эд баялаг дээр л анхаарлаа төвлөрүүл. Мөнгө тогтмол амархан олддог юм байна аа гэж бодож болно. Эд баялаг бүтээхэд оюун бодол чухал байдаг. Таны бодлоос л бүх юм шалтгаална. Хэн ч болов амьдралаа өөрчлөх чадвартай мөнгөний тухай гүн гүнзгий ойлголтыг өөрчлөх боломжтой. Баяр хөөр амар амгалан дотоод мэдрэмжээ сайхан байлгасан цагт эд баялаг орж ирнэ.

    4. ХАРЬЦААНЫ НУУЦ. Хайр сэтгэлийг бий болгохдоо нөгөө хүнээ биш өөрийгөө эхлээд ойлгож сурах хэрэгтэй. Та өөрөө өөрийгөө хайрлахгүй бол бусад хүмүүс юу гэж таныг хайрлах вэ дээ. Нууц буюу татах хүчний хууль бол таныг өөрөө өөрийгөө байгаагаар нь хайрлахыг сургаж байгаа юм. Та л өөрөө өөрийгөө өөрчилнө. Өөрийгөө өөрчлөн цаг гаргаж амьдралаа аз жаргал цалгитал дүүргэ. Тэгээд цалгисан аз жаргалаасаа бусадтай хуваалц. Өөрийгөө эрүүл саруулаар дүүргэж хүндэлж яв. Өөртөө хайртай болсноор та бусад хүмүүст хайртай болно. Бусадтай харьцахдаа тэдний дургүй хүргэсэн зүйлийг нь биш сайхан бүхнийг нь олж харах нь чухал.

    5. ЭРҮҮЛ МЭНДИЙН НУУЦ. Эрүүл сайхан бодлууд эрүүл бие махбодийг бий болгодог. Та өөрийнхөө амьдралыг өөрчилж өөрийгөө эмчилж чадна. Хүн юу бодно тийм л болно. Эсэргүүцэх тусам улам ихэснэ. Та хүсэхгүй байгаа зүйлээ биш хүсэж байгаа зүйлээ бодож яв. Анхаарал хандуулсан бүхэнд эрч хүч ирдэг. Хорвоо ертөнц эргэн тойрныхоо хүмүүсийг та өөрчилж чадахгүй. Та зөвхөн энэ аугаа ертөнцийн сайн сайхныг нь авч энэ ертөнц дээр жаргаж явах ёстой юм. Хүн бүхэн хүссэнээ авах боломжтой.

    НУУЦЫГ АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ
    Дотоод баяр хөөр бол амжилтанд хүрэх түлхүүр юм. Өөрийн дуртай зүйлээ байнга хийн баяр хөөртэй байх үедээ хүслээ бод. Сэтгэлд нийцсэн сайхан зүйлээ олж ав. Та бол аугаа хүн. Таньд ер бусын хүч, ер бусын зүйл байгаа. Амьдралд чинь юу ч тохиолдож байсан хамаагүй, та залуу эсвэл хөгшин байсан ч хамаагүй зөв сэтгэн бодож эхлэх тэр мөчид таны дотор байгаа, үргэлж байсан дэлхий ертөнц рүү аугаа том хүч ундран гарч ирнэ. Тэр хүч амьдралыг чинь өөрчилж, таныг хооллож хувцаслан, таныг удирдан чиглүүлж, таныг хамгаалах болно.

    Asuultserver.net

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж