Парламентын хурлын vеэр тагтнаас vсэрч амиа хорлохыг завдсан эр

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Парламентын хурлын vеэр тагтнаас vсэрч амиа хорлохыг завдсан эр

Румыны парламентын чуулганы vеэр нэгэн телевизийн ажилтан залуу тєсвийн
зарцуулалтыг багасгасан асуудлыг эсэргvvцэж буйгаа амиараа, олон хvний
айдсаар илэрхийлж, дотор тагтнаас унаж амиа хорлохыг завдсан, аймшигтай
хэрэг саяхан гарчээ. Энэхvv явдал нь орон нутгийн цагаар 12 сарын 23-ны
Пvрэв гарагийн 10 цаг 30 минутад буюу тус улсын ерєнхий сайд Эмиль
Бокийг парламентын гишvvдэд хандан vг хэлж эхэлж байхад нь болжээ. 7
метрын єндєртэй тагтнаас vсрэн амиа егvvтгэхийг завдсан залууг Адриан
Собару гэдэг байв. 40 настай энэ эр Румыны нэгэн телевизэд инженер
хийдэг ажээ. Тvvний богино ханцуйтай цамцан дээр: “Та нар биднийг доош
хийсэн. Та нар бидний хvvхдvvдийн ирээдvйг vгvй хийсэн. Эрх чєлєє
мандтугай” – гэсэн бичиг байжээ. Ингээд ийм нэгэн аймшигт явдлын дvр
зурагтай танилцацгаая.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж