
Жакарта хотод автозамын түгжрэлийг багасгахын тулд ирэх оноос
автомашинд ноогдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ. Иргэдийн
худалдан авсан эхний машинд 1,5 хувийн татвар ноогдуулах бол дараа
дараагийн машинуудад овор хэмжээ, тооноос нь хамаарч ноогдуулах татварын
хэмжээг дахин нэмэгдүүлэх ажээ. Жакарта хотын тээврийн хэрэгслийн тоо
сүүлийн арван жилд гурав дахин өсч, 9,5 саяд хүрсэн байна.
“Жакарта
хотод хэд хэдэн тээврийн хэрэгсэл зэрэг эзэмшдэг иргэдэд оноох татварын
хэмжээг нэмэгдүүлснээр урт дараалал үүсгэдэг замын түгжрэлийг бууруулна
гэдэгт итгэж байна. Ингэснээр хувийн унаанаас илүүтэй нийтийн тээврийн
хэрэгслээр зорчих хүмүүсийн тоо нэмэгдэх болно” гэж хотын захиргааны
хэвлэлийн төлөөлөгч Куку Ахмад Курниа мэдэгджээ.
Гэвч Жакарта
хотын хуучирсан автобусны шугам сүлжээ, одоо хүртэл метротой болоогүй
байгаа явдал нь есөн сая орчим хүн амтай хотод нийтийн тээвэр шуурхай
найдвартай үйлчилж чадна гэдэг нь эргэлзээтэй байна. Тиймээс кампанит
ажлын хэсэг Жакартагийн засгийн газрыг нийтийн тээврийн салбарт илүү их
хөрөнгө зарцуулахыг шаардаж байна.