Монгол бизнесмен цементэн дээр цэцэг ургуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Монгол бизнесмен цементэн дээр цэцэг ургуулна

Аливаа
хүн цэцэг ургуулахын тулд эхлээд хөрсөө бэлддэг. Шороогоо суллаж хар
шороо, элс, бордоо хольж үрээ суулгаад дараа нь байнга усалж тордож,
зэрлэг юугий нь устгаж байж ургуулна. Ургасныхаа дараа тэр тарьсан зүйл
чинь таньд ашиг шимээ өгнө. 

Бизнесийн орчин гэдэг
бол яг үүнтэй адилхан байдаг. Эхлээд төрийн зүгээс бизнес эрхлэх таатай
орчинийг нь бүрдүүлээд өгчих. Дараа нь тэр таатай орчинд чинь өсөн
торнисон бизнесийн аливаа ашиг орлогоос нь татвараа ав. Энгийн зарчим
ийм л юм. 

Би боддог юм. биенесийн
орчинг хөрс гэж үзэх юм бол Монголын бизнесийн орчин бол цементэн
талбай юм. Манайд бизнес эрхлэх нь нөр хүнд ажил юм. Яг төгс утгаар нь
бизнес эрхэлж байгаа хүн үнэхээр цөөн. Тэр цементен орчинд зохицож
амьдрахын тулд наанадаж л тайлангаа хоёр янзаар гаргадаг. Жинхэнэ болон
татварын албанд өгөх тайлан. Бизнесийн орчинг цементжүүлж байгаа 3-4
томоохон шалтгаан байна гэж үзвэл:
үргэлжлэл

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж