
Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа саяхан болж өнгөрсөн эрхэмсэг тансаг, урлагийн дээд “Гоо марал” наадмаас шилдэг тоглолт наминацийг “Гайхамшигт үдэш” тоглолтоороо хүртсэн билээ. Тэрбээр “Энэ шагнал зөвхөн надад олгосон шагнал биш гэж би бодож байна. Миний тоглолтод хамтран ажилласан 200 гаруй хүний хүч хөдөлмөрийн үр дүнд эрхэм дээд шагналын эзэн боллоо” хэмээн хэлж байсан. Поп дива Ариунаа шинэ онд үнэнч фенүүдээ “Гайхамшигт үдэш” тоглолтоороо дахин доргиохоор төлөвлөөд байгаа ажээ.
Г.Даша