Хөгжлийн лигийн од “Кавалиэрс”-т

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Хөгжлийн лигийн од “Кавалиэрс”-т

NBA-ын “Кливлэнд Кавалиерс” баг Алонзо Жийг багтаа элсүүлж авлаа. 198 см өндөртэй, хамгаалагч, довтлогчийн байрлалд тоглодог Жийгийн хувьд энэ улирлын гурав дахь баг нь  “Кавалиэрс” болж байна. Тэрбээр улирлыг “Сан Антонио Спөрс” багаас эхлүүлсэн бөгөөд дараа нь “Вашингтон Визардс” багийн өмсгөлтэй тоглосон юм. Драфтын номер нэг Жон Волл гэмтэл авч, Жий нийслэлийн багийн гарааны бүрэлдэхүүнд хоёр удаа тоглосон билээ. Энэ улиралд тэрбээр нэг тоглолтод дунджаар 10 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 2.1 оноо, 1.6 самбараас бөмбөг авалтыг дунджилж байна.  

Одоогоор 13 хожил, 14 хожигдолтой яваа “Кавалиэрс”-ын бүрэлдэхүүнд тэр өнөөдрөөс эхлэн орж байгаа. Жийгийн хувьд Алабамагийн их сургуулийн од, хөгжлийн лигийн Шилдэг шинэ тоглогчийн шагналыг 2010 онд авч байсан яггүй тоглогч юм. Өнгөрсөн улиралд “Аустин Торос” багт тоглохдоо дунджаар 21 оноо, 6.6 оновчтой дамжуулалтыг дунджилжээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж