
NBA-ын домогт тоглогч Майкл Жордангийн эзэмшилд байдаг “Шарлотт Бобкатс” баг энэ улиралд амжилт муутайхан тоглож байна. Багийн лидер Жералд Уоллес нь гэмтэлтэй, дээр нь түлхүүр тоглогч Стефен Жэксоны орон гаран тоглолт үүнтэй шууд холбоотой. Багийн тааруу эхлэлийн улмаас “Нисдэг хүн” маань алдарт дасгалжуулагч Ларри Брауныг ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд өмнө Шарлотт хотноо ажиллаж байсан лигийн сайн дасгалжуулагчдын нэг Пол Сайлас тус багт ирсэн юм. Гэхдээ түүний ажил түр зуурынх аж. Хэрэв ажиллах хугацаандаа сайн байвал тэр тус багийг ирээдүйд удирдах биз.
Сайлас 2005 онд “Кливлэнд Кавалиерс” багаас зодог тайлсан ч таван жилийн дараа NBA-ын талбайд эргэн ирж байна. Тэрбээр “Шарлотт Хорнетс” багийг 1993 оноос эхлэн Нью-Орлеан хот руу нүүх хүртэл нь найман жилийн хугацаанд дасгалжуулж байсан. Түүнийг тус хотод ажиллаж байх үед “Хорнетс” түүхэн дэх оргил амжилтаа үзүүлж байсан билээ. Түүний удирдлагад Ларри Жонсон, Жамал Машберн зэрэг тоглогчид NBA-ын түүхэнд өөрсдийгөө нээн харуулж байсан юм. Мөн тэр өнөө цагийн тод од Леброн Жеймсийг NBA-ын будагтай талбайд өлгийдөн авч байлаа.
Score Studio