Титэм үг – Сайхан сэтгэлээр сайн үйл хий

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Титэм үг – Сайхан сэтгэлээр сайн үйл хий

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

 Өөрийн
амиа хутганы ирэн дээр аваачин байж усны аюулаас хэд хэдэн монгол хүнийг
аварсан жирийн сайхан орос эрчүүлд медаль гардуулан өгсөн тэр нэгэн мөч миний
санаанд тодхон үлджээ. Медалиа зүүлгээд “их баярлалаа” гэснээ “бүгдийнх нь амийг
аварч чадаагүйдээ туйлаас их харамсаж байдаг юм даа” гэж халаглан хэлсэн үг нь
санаанаас гардаггүй юм.

Гадаад
орны төрийн медаль хүртээд баярлахаасаа илүү амийг нь аварч чадаагүй тэр
хөөрхий хүний төлөөх харууслыг сэтгэлдээ тээн, харамсаж явдаг нь түүний харц,
дууны өнгөнөөс ив илхэн, тов тодхон харагдаж, сонсогдож байсан.

Өөрийн
амиар дэнчин тавьж, үерлэн эргэлдсэн том голоос хаа хамаагүй, замд таарсан, үл
таних, харийн хүмүүсийн амийг аварч, бас аварч чадаагүй хүнийхээ төлөө харамсаж
явна гэдэг нь тэдний хүний мөс, хүн чанар, өндөр ёс суртахууны бодит хэмжээсийг
ямар ч нэмэлт тайлбар сурталчилгаагүйгээр илэрхийлж байгаа хэрэг юм. Тэд сайхан
сэтгэлээр, сайн үйл хийжээ. Хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж хийсэн буянтай
үйл болгон үнэ цэнэтэй. Харин бусдын төлөө буянтай үйл хий гэж албадан шахах нь
тийм ч гайхуулмаар сайн зүйл биш. Яагаад гэвэл “албадмал буянт үйл өөрийн бүх
үнэ цэнийг алддаг юм”.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж