
Английн хөлбөмбөгч Уейн Рүүнигийн эхнэр Колин Butterflies нэртэй шинэ сүрчгээ танилцууллаа. Тэрбээр мөн саяхан Littlewoods нэрээр загварын брэнд гаргасан юм. Хөлбөмбөгийн од Уейн Рүүнитэй гэрлэснээр олны танил болсон Колин Британийн “Closer” сэтгүүлд нийтлэл бичдэг бөгөөд 2008 оноос эхлэн “OK! Magazine” сэтгүүлд одод, олны танил хүмүүсийн загвар, стилийн талаар бичих болжээ.
Тансаг үнэртний бизнест хөл тавьсан Колины хоёр дахь сүрчиг нь Butterflies юм. Butterflies нь 50 болон 100 мл-ийн савлагаатайгаар 2011 оны дөрөвдүгээр сард худалдаанд гарах ажээ.
С.Цэлмэг