Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Гуниг үлээлээ

Төгөлдөр хуурийн намуухан аяз сонсогдоно. Аягтай кофены уур
замхран арилах нь миний зовлон хийсэн одоосой гэх хүслэнг минь улам бүр
бачууруулах шиг. Харамсалтай нь зовлон минь тархи толгойг гашилгаж
ганцаардал намайг бүхэлд минь бүчин авчихжээ. Санаашран суугаа миний энэ
тавилан. Яагаад…

Зоогийн газрын намуухан хөгжим эгшиглэсээр. уур
нь замхран алга болж байсан кофе аль хэдийн хөрчихжээ. хэчнээн удаан
цонх ширтэж суусанаа анзаарсангүй. Инээмсэглэн алхах өнгө гэрэл
цацруулсан энэ эмэгтэйд би ямар их атаархаж байна аа. Тэр над шиг
гуниглаагүй. Ийм сайхан эмэгтэйг хүн бүр харах байхаа. Тэр залуу лав
эргэж хараад уртаар санаа алдана даа. Үнэхээр сайхан эмэгтэй. Би ийм
байсан бол… Үгүй сонин юмаа. Яагаад яагаад миний бодсоноор болохгүй
байгаан бэ? Энэ залуугийн хүүхэн хараа нь тийм сохор юм гэж үү. Үгүй мөн
сонин юм аа. Ийм сайхан хүүхэн хажуугаар нь өнгөрч байхад нүдний
булангаараа хардаггүй. Аан учир ийм байсан юм байна. Түүний эхнэр.
Гэхдээ сайхан хүүхэн биш л байна ш дээ. Тарган, Саяны хажуугаар нь
өнгөрсөн хүүхэний хажууд бол миа. Гэхдээ энэ залуугийн харц ямар
жаргалтай юм бэ?. энэ эмэгтэй түүний нар нь юм байна. харин энэ залуу
яасан ч гундуухан юм бэ дээ. Өмссөн зүүсэн нь өөдтэй бишээ. Нүд нь гал
цоггүй юм байна. Түүний эхнэр гутлаа чирсэн бас л өмссөн зүүсэн нь нэг
тиймхэн байгаа даа. Үгүй ээ. Үнсчихлээ. Тэр түүнийг үнсэж байна гээч.
Ийм зүйл байх уу. Тэр яагаад энэ хэр болсон хувцастай, алхсан тоогоор ул
нь нимгэрсэн гуталтай залууг үнслээ. Уг нь өөрөө бол баян айлын эрх
муужгай л юм шиг байх юм. Тэгсэн хэрнээ үнсэж байгаа нь гэр хорооллын
хашаанд угаадас долоосон нохой шиг тийм гундуухан юм. Өөрийгөө гоёхоос
нөхрөө гоёж мэдэггүй хүүхэн юм шив дээ. Ийм хүнтэй ханилсан энэ залуу ч
зовж байгаа байх даа. Хөөрхий. Хүний амьдрал гэж… 

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж