Биеийн
хэлээ хөгжүүлснээр таны харилцаанд томоохон ахиц гарч, хувийн зан
араншин тань ч өөрчлөгдөх болно. Харилцаандаа нүүр, болон биеийн
хөдөлгөөнийг оролцуулахад тань ямар нэг тусгай заавар зөвлөгөө
шаардлагагүй. Өөрийн ярьж буй зүйлийнхээ утга санаанд тохируулан биеэрээ
тайлбар хийхэд л хангалттай. Ихэвчлэн сонирхсон залуу эсвэл бүсгүйдээ,
захиралдаа юм уу, багшдаа ямарваа зүйлийн тухай ярих үедээ биеийн хэлийг
ашигладаг. Тиймээс энэ удаа өөрийн үзэл бодлоо биеэрээ илэрхийлж
сурахад тань дөхөм болохуйц энгийн зөвлөгөө өгье.
Биеийн хэлээ хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд харилцааны үед ямар байдалтай
байдгаа мэдэх шаардлагатай. Тиймээс ямар байдалтай сууж, зогсдог, гар
хөлийн хөдөлгөөн зэргээ ажиглаад, энэ бүхнийгээ тэмдэглээрэй.
Ингээд өөрийн онцлогийг мэдсэний дараа толины өмнө дадлага хийгээд үзэж
болно. Ийм дадлага тэнэг санагдах ч хэн нэгэн таныг харахгүй байгааг
мартаж болохгүй. Уг дадлагын ачаар л та бусдын өмнө ямар байдалтай
байдгаа, өөрийн алдаа дутагдал, зохимжгүй үйлдэл, хөдөлгөөнөө мэдэх
боломжтой.
БАС НЭГ АРГА БИЙ. Нүдээ аниад хэрхэн сууж, зогсвол илүү тохиромжтой
гэдгээ төсөөлөөд үз. Дараа нь нүдээ нээгээд хэсэг амарсны дараа
төсөөлсөн байдлаараа зогсож үзээд хэр оновчтой болохыг нь ажиглаарай.
Магадгүй та найз нөхөд, загвар өмсөгчид, кино од ч юм уу илэрхийлэл
сайтай гэж бодсон нэгнээ дууриадаг байх.
Үргэлжлэл