Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Оны дуулиант хэргүүд

Есөн хүнийг хөнөөсөн  хэргийг шалгах явц дуусч байна

Сонгинохайрхан
дүүргийн зургадугаар хорооны задгайд нэг гэрт байсан  есөн хүнийг
хэрцгийгээр хөнөөж, галдан шатаасан ноцтой хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр
сарын 20-нд  гарсан юм. Хэрэг гарснаас хойш цагдаагийнхан ажлын хэсэг
байгуулан ажиллаж 20 хоногийн дараа сэжигтэн  этгээдийг тогтоосон.  Уг
хэргийг илрүүлэхээр  хэргийн газрын нөхөн үзлэгийг удаа дараа нарийвчлан
хийж, гэмт хэрэгт холбогдуулан 360 гаруй иргэнээс байцаалт, мэдүүлэг
авчээ. Хэрэг гарсан газрын ойр орчимд амьдардаг 600 гаруй иргэнтэй
уулзаж, хол-богдох мэдээ, мэдээллийг  тодруулж, зарим нэг хүнийг
сэжигтнээр татаж шалгасан. Үүний үр дүнд хэргийг үйлдсэн  этгээд нас
барсан есөн хүний нэг талийгаач  эмэгтэй Б-ийн хамтран амьдрагч 30
настай Ж.Шажинмөнх   болох нь тогтоогджээ. Тэрбээр өөрийгөө нэг удаа
хутгалан улмаар угаартаж нас барсан хэмээн хуулийнхан үзэж байгаа аж.
Талийгаачдын дотор  4-30 насны гурван эрэгтэй, зургаан эмэгтэй байсан
бөгөөд  дөрөв нь хүүхэд, тав нь насанд хүрсэн хүмүүс  юм. Гэхдээ
цагдаагийнхан уг хэрэгт өөр холбогдогч байгаа эсэхийг илрүүлэхээр мөрдөн
байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Цагдаагийнхан шинжээчийн
дүгнэлт, хэргийн газраас олдсон нотлох баримт зэргийг үндэслэн
Ж.Шажинмөнх үйлдсэн хэмээн тогтоосон ч  цагдаагийн байгууллагын
дүгнэлтэд эргэлзэх хүн олон байгаа нь нууц биш юм.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж