Аянга цахилаа. Ядаж байхад энэ бороо улам ширүүснэ дээ гэж би жаахан дотроо айсаар… Гудамж харанхуй. Миний нүд бухын уурыг хүргэхийг хүссэн улаан өнгө мэт асаж би нулимсаа барьж ядна. Гэвч гадаа бороо орж байгаа болохоор миний нулимас харагдахгүй. Хүмүүс намайг уйлж байна гэж огт анзаарахгүй. Чамаас сонссон хатуу үгс одоо цахиж байгаа аянганаас чанга бас цочимоор байна. Чамд ойртож болно. Гэхдээ хүрч болохгүй учир нь чи массласан арзетка. Хүрэх гэхээр өөдөөс тог цохих юм. Тогийг нь салагаад хүрье гэвч чиний хайр тэр тог нь юм байна ш дээ. Өөрөө өөрөөсөө би гутсаар. Анх би чамайг шархлуулж масслуулчихсан. Одоо би тэр тогноос айхгүй байна. Намайг цохивол цохь бүр үхтэл минь цохь.
Үргэлжлэл
Үргэлжлэл