Эрдэмтэн, судлаачдын судалгааны чиглэлийг Хангайн бүс нутагт чиглүүлж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлогод нийцэхийн дээр судалгааны үр дүнг аялал жуулчлалын хөгжлийн практикт ашиглах боломж олгосноороо ач холбогдол өндөртэй аж.
Хуралд төрийн болон төрийн бус өмчийн 12 их, дээд сургуулийн эрдэмтэн доктор, судлаач, багш болон Аялал жуулчлалын үндэсний төв, “Тэгш мөр төв” ТББ-ын мэргэжилтэн, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон аймгийн ЗДТГ-ын аялал жуулчлалын мэргэжилтнүүд бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар судалгаа шинжилгээний бүтээлээрээ илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
Энэ удаагийн хурлыг Монголын аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэгээс санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, МУИС-тай хамтран зохион байгуулсан байна.
Г.Дарь