Он дуусахаас өмнө төлөвлөгөөгөө биелүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Он дуусахаас өмнө төлөвлөгөөгөө биелүүлэв

Үндэсний Татварын албаны хамт олон  арванхоёрдугаар сард улсын төсөв болон Хүний хөгжлийн санд нийт 129.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 132.2 тэрбум төгрөг төвлөрүүлж сарын төлөвлөгөөг он дуусахаас зургаан хоногийн өмнө 1.8 хувиар давуулан биелүүлжээ. Жилийн өссөн дүнгээр 1109.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 1209.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, жилийн төлөвлөгөөгөө 109 хувиар буюу 99.8 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар нийт улсын төсөв болон “Хүний хөгжлийн сан”-д төвлөрүүлсэн орлогын 84.1 хувь буюу 1017.6 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлого хяналтын газар, үлдэх 15.9 хувийг аймаг, нийслэл, дүүргийн татварын албад төвлөрүүлсэн байна.

   Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж