Гаалийнхан 847 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Гаалийнхан 847 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Гаалийн ерөнхий газраас энэ онд гаальчдын чадавхийг дээшлүүлж, гаалийн хяналт бүрдүүлэлтэд барааг тодорхойлох системийг чадварлаг ашиглан ажилласнаар улсын төсөвт 847 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь орлогын төлөвлөгөөг 21 хувиар буюу 150,0 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн үзүүлэлт юм. Улиран одож буй 2010 онд Монголын гаалийн байгууллага Бельги улсын Брюссель хотноо зохион байгуулсан Дэлхийн гаалийн байгууллагын чуулганаар  тус байгууллагын санхүүгийн хорооны гишүүнээр, Ази номхон далайн бүсийн гаалийн байгууллагын удирдлагын хороонд сонгогдсон байна. Түүнчлэн  Монгол Улс, ОХУ-ын  гаалийн  байгууллага  хоорондын  харилцааг өргөжүүлж, “Гадаад худалдааны статистик мэдээллийг харилцан солилцох тухай санамж бичиг”-т гарын үсэг зурж, хил дамнасан гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах протоколын төслийг үзэглэжээ.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж