
хуралдаанаараа Бэлчээрийн тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх байв. Энэ
асуудал дээр МАН-ын бүлгээс хэлэлцэх асуудлыг хэлэлцэхгүй байх
саналтайгаа Байнгын хороон дээр танилцуулав. Харин Ардчилсан намын
гишүүн П.Алтангэрэл, Э.Бат-Үүл нар хэлэлцэх нь зүйтэй хэмээж “Бэлчээрийн
хуулийг хэлэлцэхийг нь эхлээд зөвшөөрчихвөл яасан юм бэ, хэлэлцэх
асуудлыг нь ч шийдээгүй байж ард иргэдийн санал бодлыг авах боломжгүй
байна” гэлээ.
Байнгын хорооны дарга Б.Батбаяр “та нар битгий улс
төр, PR хийгээд бай. Одоо энэ асуудлаар санал хураана. МАН-ын бүлгээс
энэ асуудлыг хэлэлцэхгүй гэх санал оруулж ирсэн тул Байнгын хороо
хэлэлцэхгүй” хэмээн алхаа цохиж орхив.
Үүнд нь Э.Бат-Үүл “Хүүе
та чинь Байнгын хорооны дэгийг эвдчихлээ. Намын нэг бүлэг ийм саналтай
байгаа гэснийх нь төлөө Байнгын хороогоор хэлэлцэхгүй гэж болохгүй” гэв.
Байнгын хорооны дарга ч үүнд нь сандран “МАН-ын бүлгээс энэ асуудал
дээр завсарлага авах юм биш үү, тэгэхээр дэг зөрчөөгүй биз дээ” гээд ойр
хавьд сууж буй гишүүдээс асуулаа. Бат-Үүл ”Ээ та чинь дахиад л. Намын
бүлгээс завсарлага авах талаар санал гаргаагүй байхад яагаад завсарлага
авахгүй юм уу гээд тулгаад байгаа юм бэ” гэв. Байнгын хорооны дарга
ийнхүү будилж будилж, “одоо санал авах юм уу” гэж асуусны эцэст энэ
асуудлаар санал хураалт явуулан уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.
Б.Манд