“Sharp” компанийн бүтээсэн хамгийн сүүлийн үеийн 3-D дэлгэц нь ямар нэг тусгай зориулалтын шил, дурангүйгээр гурван хэмжээст дүрслэлийг харах сайн талтай. Харин сул тал нь гэвэл зөвхөн 7.5 см хэмжээтэй дэлгэцэнд, тухайн хүний нүүр 30 см-ээс хол зайд байгаа нөхцөлд л 3-D хэлбэрээр харах боломжтой ажээ. Энэхүү шингэн болор дэлгэц нь гар утас болон бусад зөөврийн төхөөрөмжид зориулагдсан бөгөөд энимейшн, фото зураг болон видео камер зэргийг 3-D хэлбэрээр үзэж, ашиглах боломжтой юм. “Sharp” компанийн бүтээсэн энэхүү дэлгэцийг “Nintendo” компани DSi зөөврийн тоглоомын хэрэгсэлдээ ашиглахаар ярилцаж байгаа гэнэ.
С.Цэлмэг