
Энэтхэгийн далайд 2004 онд цунами хэмээх байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас олон мянган хүний амь эрсдэж, далайн эргийн улс орнуудын эдийн засагт асар хохирол учирсан тул улс орнууд энэ гамшигт үзэгдлээс сургамж авч, байгалийн гамшигт үзэгдлээс эртнээс сэрэмжлүүлэх нэгдсэн, цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр эрсдлийг бууруулахын төлөө хамтран ажиллах зайлшгүй шаардлага хурцаар тавигдах болсон. Африк, Азийн 7 орон анх энэ чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож байсан бол одоогоор тус бүсийн 26 улс орон уг үйл ажиллагаанд нэгдэхээ мэдэгдээд байна. Монгол улс ес дэх орон болон нэгдэж байгаа юм гэж БОАЖЯ-ны дэд сайд Ч.Жаргалсайхан хэлж байсан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх нэгдсэн систем (RIMES)-ээр дамжуулан Монгол, Бутан, Энэтхэг, Мальдив, Балба, Пакистан зэрэг улсад уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийн менежментийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгааг энэ үеэр дурьдсан юм.