Тайландын сармагчин цагдаа

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Тайландын сармагчин цагдаа

Доорх зурган дээр харуулсан
цагдаагийн дvрэмт хувцас ємссєн бяцхан сармагчныг Santisuk гэдэг. Єдгєє
таван настай энэ нохой сармагчныг нуруундаа гэмтэл аваад бэртчихсэн
хэвтэж байхад нь Тайландын цагдаа нар олжээ. Тэгээд тэд тvvнийг асарч
сувилан, хооллож ундлан эрvvл саруул болгоод цагдаагийн ажилтны эгнээнд
элсvvлсэн байна. Одоо эв эрvvл болж, амийг нь аварч, асран хамгаалсан
цагдаа нарынхаа хамт олон тvмний аюулгvй байдлыг сахин хамгаалах vйлсэд
зvтгэх болсон энэ бяцхан сармагчин хэдийгээр тэр гэмтэн этгээдийг
баривчилж, хяналт шалгалт хийдэггvй боловч vргэлж цагдаагийн машины урд
тал сууж явдаг учир тvvнийг Тайландын Saliburi дvvргийн цагдаагийн
хэсгийнхний билэг тэмдэг гэхэд хилсдэхээргvй болсон байна. Santisuk
ажлынхаа хором бvрд маш баяртай, сэтгэл хангалуун байдаг, ялангуяа
хамтын нєхдєєсєє амттай идэх юм авсан vедээ их баяртай байдаг гэнэ.
Магадгvй дэлхий дээрх хамгийн жижигхэн биетэй байж болох, “Monkey
Police” гэсэн бичигтэй дvрэмт хувцсаар гоёсон цагдаа (сармагчин)-гийн
хэрхэн ажил vvргээ гvйцэтгэж байгаа тухай фото мэдээллийг сонирхон
vзэхийг урья.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж