
2011 онд “Кибернетикийн батлан хамгаалах Төв” нэртэй байгууллага бий болгохоор шийдвэрлээд байна гэж холбогдох эх сурвалжийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Энэ төвд кибернетикийн батлан хамгаалах чиглэлээр одоо ажиллаж буй мэрэгжилтнүүдийг төвлөрүүлэн ажиллах болно гэжээ.
Орчин үед мэдээллийн систем улам эрчээ авч, төрөлбүрийн цахим үйлчилгээнүүд, компьютерийг вирусээс хамгаалахаас эхлээд цөмийн болон ердийн зэвсгийн талбарт ч гэсэн кибернетикийн довтолгооноос хамгаалах шаардлага гарч буй ажээ.
Англи улс гэхэд л Засгийн газар нь Батлан хамгаалах салбарын төсөв зардлыг оролцуулан ирэх оны төсвөө их хэмжээгээр танаж хасч буй хэдий боловч 762 сая долларын төсвийг мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг чухалчлан шинээр батлан тусгай төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Барууны аюулгүй байдлын асуудлын олон мэргэжилтнүүд тодорхой нэгэн үндэстэн терроризмын эсрэг хэрэглэхээр Stuxnet хэмээн нэрлэгдсэн мэдээллийн нэгэн вирусийг бүтээж, Ираны Бушхер дахь атомын эрчим хүчний үйлдвэрийн байгууламжийн хяналтын системд нэвтрүүлэн тус орны цөмийн хөтөлбөрийг ажиллагаагүй болгох зорилгыг агуулж байсан гэж үзэж буй ажээ.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг