Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Залхуу зан чанар нь бараг л хүний төрөлхийн онцлог ч юм шиг, тэмцэхэд утгагүй санагдах нь бий. Үнэн хэрэгтээ залхуурах гэдэг нь ерөөсөө л хүний идэвхгүй байдал, ямар нэг зүйл хийхийг үл хүсэх шүү дээ. Дадал зуршил ч гэж болно. Хүн залхуурах үедээ юу ч хийдэггүй гэсэн ташаа ойлголт нэлээд түгээмэл байдаг.

Үнэндээ тийм биш. Утсаар дэмий ярих, хоол идэх, орон дээр хэвтэх, телевиз үзэх гэх мэтийн механик үйлдэлд ч энерги зарцуулдаг. Харин энэ механик үйлдэл нь ихэвчлэн үр ашиггүй шүү дээ.

Залхуурахтай тэмцэхэд маш үр дүнтэй, энгийн нэгэн аргыг танд толилуулъя. Хэрэв та юу ч хийхийг хүсэхгүй бол юу ч бүү хий. Гол нь янз бүрийн эрээвэр хураавар зүйлээр бүү оролд.

– Зүгээр босоод л зогс. Эсвэл суу.
– Хэсэг хугацааны дараа залхуурах шинж ор мөргүй арилна. Тэгээд та хийх ёстой ажил руугаа орно. Мөн ажлын хэмжээ дамжаа нь залхуурах нэг шалтгаан болдог. Их байх тусам шантрах, залхуурах хандлага бий болдог.

Тэгвэл үүнээс гарах арга зам бий.
– Ажлын хэмжээ, нүсэр их гэх мэтийн зүйлийг бодохгүй байхыг хичээ. Их төсөөлөх тусам шантрах нь их байдаг.
-Ажил бол ажил гэдэг утгаар л ханд. Хэрэв та энэ маягаар өдөр тутмын ажил үүргээ биелүүлээд дадчихвал ажлын, хийсэн бүтээсэн юмны чинь үр дүн үргэлж нүдэнд ил байна.
-Амжилттай гүйцэтгэсэн ажил бүрийн дараа өөрийгөө бага сага зүйлээр урамшуулж бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж