Байнгын хорооны хуралдааныг “халтуурдав”

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хуралдааныг “халтуурдав”

УИХ-ын Байгаль орчин, хүнс,  хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, дууслаа. Тус хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хөтөлбөрт гишүүд шүүмжлэлтэй хандаж, усыг нь шахах хэрэгтэйг сануулж, ажиллах шаардлагатай гэв. Гэвч тус байнгын хорооны дарга Б.Батбаяр “Хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн асуудал дээр цаг алдах шаардлагагүй” гэснээр энэ удаагийн асуудлыг үндсэнд нь халтуурдаж орхилоо. Тэсгэл алдахдаа УИХ-ын гишүүн Р.Буд хуралдааныг хаяж гарав. Тэрбээр хуралдааныг орхихын өмнө “Энэхүү үндэсний хөтөлбөрийн хэлэлцэх эсэхийг шийдэж байхад хуулийн зөвлөхүүдэд удаа дараа сануулж, зарим заалтыг өөрчлөх шаардлагатай гэж хэлсэн. Юу ч өөрчлөгдөөгүй хэвээрээ байна. УИХ-аас чанартай хөтөлбөр гарах ёстой. Ажлын алба яагаад ажилладаггүй юм бэ. Ард түмэн энэ хөтөлбөрийг уншина. Усыг нь шахаагүй хөтөлбөрийг шинэ жилийн өмнө яаран сандран батлах гээд зүтгүүлээд байдаг. Ямар ч хэрэггүй заалтууд оруулаад ирчихсэн, тэсэхгүй нь явлаа” гэснээр гарч одсон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж