Кот Д’Ивуарын асуудалд санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Кот Д’Ивуарын асуудалд санаа зовж байна

Кот Д’Ивуарт үүсээд байгаа улс төрийн хямралд Камеруны шигшээн тоглогч Самуэль Эту санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Түүний үзэж буйгаарэнэ асуудлыг энхийн замаар шийдвэрлэхгүй бол Өмнөд Африкийн улсад иргэний дайн дэгдэж магадгүй байгаа талаар хэлсэн байна. “Бурхан Кот Д’Ивуарыг ивээгээсэй гэж үргэлж залбирч байгаа. Тэнд энх тайван тогтож, тэдний асуудлыг энхийн замаар шийдэж өгөөч гэж залбирч байна” гэж тэр хэлжээ. Этугийн хувьд Кот Д’Ивуарт төрсөн Жеоржет гэх бүсгүйтэй гэрлэж, өдгөө гурван хүүхдийн эцэг, эх болсон билээ. Түүнчлэн “Челси”-гийн мэргэн бууч Дидье Дрогба өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар мэдэгдэл хийсэн нь “Манчестер Сити”-гийн Коло Турег мухардмал байдалд оруулжээ. Учир нь Кот Д’Ивуарын өмнөд, хойд нутгийнхны хооронд мөргөлдөөн гарсаар байгаа. Дрогба өмнөд нутгийнх, харин Туре хойд нутгийнх юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж