Македа Итали руугаа буцах хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Македа Итали руугаа буцах хүсэлтэй

“Манчестер Юнайтед”-ийн залуу довтлогч Македа энэ өвлийн цонхоор өөрийн төрөлх улс Итали руугаа явах бодолтой байгаа гэнэ. Учир нь Сэр Алексын нууц хөзөр байсан тэрбээр Мексик залуу Эрнандесийг ирсэн цагаас хойш сэлгээний суудалд хадагдаж, энэ улиралд ердөө долоохон тоглолтод оролцож, цөөн хэдхэн хэдхэн минутыг талбайд өнгөрүүлсэн байна. Өдгөө 19 настай энэ залуу дан ганц Чичиритод ч биш гэрээгээ сунгасан Уэйн Рүүни, Премьер лигийн мэргэн буучдыг тэргүүлэгч Димитар Бербатов зэрэг үндсэн довтлогч нарт байнга дарагдсаар ирсэн билээ. Тиймээс ид залуу насаа талбай дээр өнгөрүүлэхийг хүссэн бололтой, түүний үнэнч анд нөхөр болох аав нь ч энэ бүхнийг хараад зүгээр сууж чадалгүй Итали руугаа явах талаар яриа өрнүүлсэн гэнэ. Харин том дарга нарын зүгээс “Македаг багаасаа бүрмөсөн явуулах буюу зарах талаар сонирхол байхгүй байгаа ч урт хугацаагаар зээлдэж болох юм” гэх бор шувууг Олд Траффордод нисгэж эхэллээ. Хэрэв Македа Англиас яваад Италид очих юм бол “Лацио” клуб үүд хаалгаа нээхэд бэлэн байгаа аж. “Лацио” клубын хувьд мөн л Македагийн хувь тавилантай адил нөхцөлд орсон байгаа Парагвайн довтлогч Роке Санта Крусыг сонирхож байгаа билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж