Дуучдын баярын гангараа

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Дуучдын баярын гангараа

Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Урлагийнхан шинэ жилийн баяраар ямар загвартай, дэгжин даашинзаар гангарах нь олон хүний сонирхлыг татдаг. Жишээ нь гэхэд АНУ-д амьдарч байгаад ирсэн “Sweetymotion” хамтлагийн ямар даашинзаар гангарах бол. Тус хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн хувьд урт намирсан материалтай, бие барьсан цэнхэр даашинзаар гоёх бол Сүндэрээ, Болороо хоёр өөр өөрсдийн сонгосон үдшийн даашинзаар гангарах юм байна.

“Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану бие барьсан гоёмсог даашинзыг энэ шинэ жилийн баярт зориулан худалдаж авсан гэнэ. Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Г.Отгонцэцэгийн хувьд энэ жил эмэгтэйлэг, секси харагдуулах, чамин даашинзыг “Урлах эрдэм” дээд сургуулийн “GT” загварын товчоогоор хийлгэжээ. Жүжигчин Ч.Ундрал харин ногоон өнгөөр гоёх бөгөөд хамгийн орчин үеийн загварын даашинзыг өмсөх гэнэ.
 

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж