“Sweetymotion” эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” эрэлттэй байна

Шинэ он гарах мөч ойртсоор урлагийнхан захиалгад дарагдаад завгүй явна. Тэдний дунд АНУ-д уран бүтээлээ туурвиж байгаад долоон жилийн дараа эх орондоо ирсэн “Sweetymotion” хамтлагийнхан хамгийн их эрэлттэй байгаа гэнэ. Шинэ оноо Монголдоо угтах тэдний хувьд энэ сарын 1-нээс эхлэн албан байгууллагын шинэ жилийн захиалгад дарагдаж эхэлсэн сурагтай. Тийм дээ ч тэд нэг дуугаа гурван саяар үнэлжээ.

Хэдий тэд завгүй ч энэ сарын 31-нд шинэ оноо гэртээ угтахаар төлөвлөөд байгаа гэсэн. Тэд хэлэхдээ “Арванхоёрдугаар сар эхлээд бид гуравын сэтгэл хөдлөөд, шинэ жилийн уур амьсгал ороод эхэлсэн шүү. Манайхан шинэ жилийн баярыг их өргөн хүрээнд тэмдэглэдэг болсон нь анзаарагдлаа. Бидний хувьд албан байгууллагын шинэ жилийн захиалгад дарагдаад их л завгүй өнгөрүүлж байна” гэв.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж