Ж.Алтанцэцэг Германд шинэ оноо угтана

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Ж.Алтанцэцэг Германд шинэ оноо угтана

“Pro Sound” студийн захирал, дуучин Ж.Алтанцэцэг шинэ оноо Германд угтах гэнэ. Тэрбээр шинэ жилийн баярыг тохиолдуулан ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан тоглолт хийхээр явж байгаа гэнэ. Энэ удаад дуучин бүсгүй гэр бүлийнхээ хамт явсан байна. Тэд өнөөдөр ниссэн бөгөөд шинэ оноо Германд угтах юм.

Харин Германд тоглолтоо хийсний дараа хүүхдүүдтэйгээ хамт Унгар, Шведэд амрахаар төлөвлөөд байгаа гэсэн.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж