Туулай яагаад Улаан өндөгний баярын гол баатруудйн нэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Туулай яагаад Улаан өндөгний баярын гол баатруудйн нэг вэ?

Европын төв болох Мюнхен хотноо дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан пасха буюу улаан өндөгний баярын хоёр мянга гаруй туулайн музей бий. Хаврын баярын гол бэлгэдлийн нэг будсан өндөгтэй хамтрах туулай барууны христианчуудын сүсэг бишрэлд XVI-XVII зуунд орж иржээЯмар ч байсан энэ тухай анхны дурсамж нь XVII зууны 70-аад ондПасхалийн өндөггэсэн номонд дурдагдсан байна. “Пасхийн баяраар Эльзаст туулай маш алдартайхэмээн Георг Франк фон Франкенау бичсэн байв. Туулай чухам яагаад католик шашинтнуудын тэмдэглэдэг улаан өндөгний баярын бэлгэдэл болсон юм бол?

Энэ амьтныг шүтэх нь эртнээс үүдэлтэй. Англосаксийн лус савдаг шүтэх шашны хаврын болон газрын шимийн охин тэнгэр Эострегийн дагуул нь туулай байв. Үр төл ихтэйгээрээ амьдралыг үргэлжлүүлэгч, хавар гууждагаараа амьдралыг шинэчлэгч хэмээн туулайг үздэг байжээ.

Дундад зууны Европт энэ амьтан л пасхалийн өндөг авчирдаг гэсэн домог байжээ. Тэгээд л эрт дээр цагаас дотор нь өндөгтэй боовыг туулайн дүрстэйгээр ням гаригийн баяртаа бэлтгэх заншил үүсчээ. Даянчид ч аян замдаа тийм боов авч гардаг байлаа. Улаан өндөгний баяраар туулай өндөг авчран нуудаг гэх домог томчуудад таалагдаж тэд хүүхдүүддээ хөгжилтэй тоглоом болгон будсан өндгөө нууж, эрж хайлгадаг байж. Будсан өндгийг хүүхдүүд ногоон талбай, цэцгийн сав хашаан дотроосоо олж баясдаг байжээ. Өдгөө энэ тоглоомыгөндөгний ангэж нэрлэдэг. Туулайг улам алдаршуулсан хүмүүс нь кондитерүүд. Өнгөрсөн зуунд тэдний буянаар бүтэн сайны баяраар шоколадан туулай европчуудын хамгийн амттай бэлэг болсон юм. Хэрэв статистикт итгэвэл улаан өндөгний баяраар зөвхөн германчууд л гэхэд 10 мянган тонн шоколадан туулай, өндөг худалдан авдаг ажээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж