Ихрүүдийн тухай сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Ихрүүдийн тухай сонирхолтой баримтууд

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ихэр төрдөг тавилан олон мянган жилийн турш хүн төрөлхтнийг гайхшруулсаар ирсэн. Өнөөдөр ч тав, зургаан ихэр хүүхэд төрөх нь ер бусын тохиолдол хэвээр байна. Тэр бүү хэл хоёр ихэр хүүхэд мэндлэхэд ч бид баярлан хүлээж авдаг. Гэсэн ч ихэр хүүхэд яагаад төрдөг талаар мэддэг хүн цөөн. Тиймээс бид танд ихрүүдийн талаар зарим нэг сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

    Ихэр хүүхдүүдийн 22 хувь нь солгой байдаг гэсэн судалгаа гарчээ. Харин энэ тоог хүн амын тоотой харьцуулахад харьцангуй бага буюу 10 хувь байдаг аж.
    Ихэр  хүүхэд олноор мэндлэх нь тухайн газар орноос ихээхэн хамаардаг гэнэ.
    Хоорондоо усны дусал шиг адилхан ихрүүдийг нэг генийн ихрүүд гэдэг бол адилгүй ирүүдийг ах дүүс гэж нэрлэдэг. Түүнээс гадна Сиамын ихрүүд гэгддэг эд эрхтэнээрээ нийлсэн ихрүүдээс гадна долоон өөр хэлбэр байдаг байна.

    Ихрүүд  өдөртөө дараалан төрөхгүй байх тохиолдол ч бий.
    Хоорондоо адилхан ихрүүдийн хурууны хээ өөр байдаг.
    Нэг генийн ихрүүдийн 25 хувь нь толины тусгал мэт ялгагдахын аргагүй адилхан байдаг байна.

    Ийм ихрүүдийн уураг тархины бичлэг нь  адилхан байдаг аж.
    Хоорондоо усны дусал шиг адилхан ихрүүд Твинсбург хотод жил бүр төрсөн өдрөө тэмдэглэж, Америкын Охайо мужид ихрүүдийн феститаль зохиодог уламжлал тогтжээ.  Мөн түүнчлэн ихрүүдийн оролцдог тэмцээн Лондон хотод зохиогддог.

    Ихэр хүүхдүүд бие биенийхээ дэмжлэгтэйгээр хурдан хэлд орж, гадаад хэл сайн сурдаг байна.

    ДНК  адил боловч хоорондоо огт төсгүй ихрүүд байдаг.
    Ихэр хүүхэд төрүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг тусгай хоол бий.
    Ихэр удам ээжийн талыг дагадаг бол хоорондоо адилхан ихэр хүүхэд мэндлэх нь удамшилтай огт хамаагүй аж.

    Адилхан ихрүүдийн арьсны өнгө өөр өөр байх тохиолдол бий.
    Ийм ихрүүдийн ургийн хөгжил нь гэдсэнд байхдаа өөр өөр байдаг.
    Адилхан ихрүүд эхээс мэндэлмэгцээ хүйгээр салдаг ч тэднээс ижил сонирхол, зан араншин илэрдэг.

    Эрдэмтэд ихэр хүүхэд төрүүлэх боломж энгийн төрөлтөөс ч олон гэдгийг баталсаар байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж