Какагийн “Челси”-д ирэх магадлал 90 хувьтай

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Какагийн “Челси”-д ирэх магадлал 90 хувьтай

Хөлбөмбөгийнхний дунд super-agent гэгддэг солилцооны зөвлөх Эрнесто Бронзеттигийн хэлснээр “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Кака ирэх зуны арилжааны цонхоор “Интер” биш “Челси”-д ирэх гэнэ. FIFA-гийн оны шилдэг хөлбөмбөгчийн шагнал хүртэж байсан Кака өнгөрсөн наймдугаар сард хагалгаанд орж, улмаар ногоон талбайд гаралгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн билээ. Өндөр үнээр “Реал”-ыг зорьсон тэрбээр тийм ч хангалттай амжилт гаргаж чадаагүй. Харин түүнийг шинэ он гармагц нээгдэх өвлийн солилцоогоор “Нераззурри”-д ирэх тухай мэдээлэл гарч байсан юм. Гэтэл Испанийн эзэн хааны багтай ойр дотно харилцаатай байж, хамтран ажилладаг ноён Бронзеттигийн хэлснээр Кака ирэх сард Миланд очихгүй, харин улирлын төгсгөлд “Челси”-г зорих магадлал харьцангуй өндөр гэнэ. Тэрбээр “10 гаруй жил хамтран ажилласны хувьд Реалын ерөнхийлөгч Флорентино Перезийг хамгийн сайн мэдэх цорын ганц итали эр нь би. Би түүнтэй хэдхэн хоногийн өмнө ярилцсан. Флорентино их зөрүүд эр, тиймээс ч тэр Какагийн төлөө мөрийгөө алдахыг зөвшөөрөхгүй. Интерийн хувьд Челси гэж айхтар дайсан бий. Хэрэв Кака зун Реалаас явахаар бол очих баг нь Интер биш Челси байх магадлал 90 хувьтай” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж