“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгох талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгох талаар хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 2010 оныхоо отгон хурлыг хийж байна. Засгийн газрын хуралдааны танхимд болж буй уг хуралдаанаар Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн тухай, цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт протоколд нэгдэн орох тухай  хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх ажээ. Мөн Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын байрны эзэмшлийн тухай болон  ирэх  2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцэж буй юм.

Түүнчлэн Засгийн газрын гишүүдэд хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль, “Хохирогчид нөхөх олговор олгох журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 294 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тухай Хууль зүйн сайд Ц.Нямдорж танилцуулах бол
Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд зохион байгуулсан ажлын    дүнгийн тухай танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хийх ажээ.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж