Гараашид орхисон машиныг нь унаад зугтжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Гараашид орхисон машиныг нь унаад зугтжээ

Авто угаалгын газрын ажилтан гаражид орхисон нэгэн иргэний машиныг унаад сураггүй алга болжээ. Энэ сарын 27-28-нд  шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Туул автомашин угаалгын газарт тус хороонд оршин суух Х нь өөрийн 22-46 УБЗ дугаарын Toyota Raum автомашинаа хонуулахаар үлдээжээ. Гэвч тус угаалгын газарт угаагчаар ажилладаг, тодорхой оршин суух хаяггүй А гэгч зөвшөөрөлгүйгээр уг машин авч яваад олдохгүй байгаа аж. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж