
Авто угаалгын газрын ажилтан гаражид орхисон нэгэн иргэний машиныг унаад сураггүй алга болжээ. Энэ сарын 27-28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Туул автомашин угаалгын газарт тус хороонд оршин суух Х нь өөрийн 22-46 УБЗ дугаарын Toyota Raum автомашинаа хонуулахаар үлдээжээ. Гэвч тус угаалгын газарт угаагчаар ажилладаг, тодорхой оршин суух хаяггүй А гэгч зөвшөөрөлгүйгээр уг машин авч яваад олдохгүй байгаа аж. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
П.Наран