Ө.Хэрлэнчимэгийг албадан эмчилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэгийг албадан эмчилж эхэллээ

Насанд хүрээгүй охиныг хороосон хэрэгт сэжигтнээр татагдсан Ө.Хэрлэнчимэг энэ сарын 13-ны өдрөөс Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвд өлсгөлөн зарласан ч хуулийнхан түүнийг албадан эмчилгээнд оруулсан байна. Одоогоос хоёр жилийн өмнө Ө.Хэрлэнчимэг найзуудын хамт 15 настай охиныг  бүлэглэж амь насыг нь хохироосон хэрэгт татагдсан. Уг хэргийн шүүх хурал таван удаа хойшилж өнгөрсөн сард анхан шатны шүүхээс  нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин талийгаач агсны аав Ц.Гончиг хэрэгтнүүдийг үнэн зөв яллаж өгөхыг хүсэн Улсын Ерөнхий прокурор  Д.Дорлигжавтай уулзаж, бүх шатны хууль хяналтынханд хандан, хэвлэл мэдээлллийн хэрэгсэлд ч удаа дараа ярилцлага өгч байсан. Хэрэгт холбогдоод байгаа Ж.Очбадрах, Ж.Очмандах нарын эцэг, эх ч хүүхдүүдээ хилс хэрэгт холбогдоод байна гэж хэвлэлийнхэнд хандаж байсан юм. 

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж