Болзошгүй эрсдэлээс ”Бултах” боломж байсан ч ашиглаагүй

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Болзошгүй эрсдэлээс ”Бултах” боломж байсан ч ашиглаагүй

Санхүү, эдийн засгийн хямралын улмаас өнгөрч буй онуудад инф­ляцийн түвшин сүүлийн 10 жилд бай­гаагүйгээр өссөн. Тухайлбал, 2008 онд инфляцийн түвшин дээд цэг­тээ хүрч, 33 хувь болсон нь манай улс санхүүгийн хямралд орохыг са­нуулсан байв. Түүнээс хойш өнөөд­рийг хүртэл Монголбанкнаас авч хэрэг­жүүлж буй мөнгөний хатуу бод­­логын үр дүнд инфляцийн түв­шин энэ онд 11.1 хувь хүрээд байгаа юм. Өнгөрсөн онд инфляцийг буу­руулахын тулд Монголбанкнаас бод­логын хүүгээ 14 хувь хүртэл өсгөж бай­сан бол өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 11 хувьтай байгаа. Гэсэн ч Монголбанкны ээлжит хур­лаар ирэх онд инфляци өсч, бод­логын хүү нэмэгдэх төлөвтэй бай­гааг анхааруулсан. Ирэх онд тараах бэлэн мөнгөний уршгаар инф­ляцийн хэмжээ 2008 онд дээд цэг­тээ хүрч байснаас ч илүү өсч гипер буюу гурван оронтой тоонд хү­рэх магадлалтай байгааг Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас судалгаагаар тогтоосон. Тиймээс ирэх жил мөнгөний хатуу бодлогоор инфляцийг тогтоож чадах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Инфляци галзууртлаа өсч байсан ч бодит эдийн засгийг өсгөн, бүтээн байгуулалт, ажлын байр бий болгох үйл явц үргэлжилж байхад эдийн засаг гольдролоороо хөгжихийг эдийн засагчид хэлж байгаа. Ха­рам­салтай нь ирэх оны төсвийн зар­лагад салхинд хийсгэх мөнгөний төлөвлөгөө батлагдсан. Өнгөрсөн онд ч энэ алдаа давтагдсаныг судлаачид са­нуулсаар байгаа юм.  Учир нь 2009 онд төсвийг тэнцвэржүүлэх бод­логыг үргэлжлүүлэн төсвийн са­хилга батыг тууштай мөрдөж, валютын ханшийн уян хатан бодлого баримтлан, мөнгөний бодлогыг инф­ляцийг доогуур түвшинд барихад чиг­лүүлэхэд зориулан урьтаж арга хэмжээ авах боломж байсан. Гэхдээ үүнийг хэрэгжүүлээгүйгээс болж, ма­найх эдийн засгийн хямралд өрт­сөн. Мөн 2009 онд уул уурхайн салбараас их хэмжээний орлого төсөвт төвлөрөхтэй холбогдон гарч болзошгүй бүтцийн шилжилтүүд, ор­логын урсгалыг оновчтой зар­цуу­лахад шаардлагатай төсвийн бод­логыг судалж, энэ онд авах арга хэм­жээ боловсруулаагүй нь өнөөдөр бий болоод байгаа “Оюутолгой”, “Та­вантолгой”-н асуудлууд үүсэхэд нөлөөлснийг ч мэргэжилтнүүд буруу­шааж байгаа. Гэхдээ  өнгөрсөн онд гэрэл гэгээтэй зүйл харагдаж байсан нь ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжсон явдал бай­сан. Үүнээс гадна 2009 онд худал­дааны алдагдал буурч, Монголбанк мөнгөний чангатгасан бодлого барим­талсан, гадаад валютын нээлттэй үнэ хаялцуулах худалдаа хийж эхэлсэн нь  валютын ханшыг тогтвортой байл­­гах нөхцөл бүрдүүлж өгсөн. Энэ нь Монголбанкинд валютын нөө­­цөө үргэлжлүүлэн хуримтлуулах боломжийг олгож өнөөдөр Монгол­банкны валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрээд байна.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж