Оффисын бичигдээгүй хууль

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Оффисын бичигдээгүй хууль

Бид залуу хүмүүстэй ажиллах дуртай. Ялангуяа их сургууль дөнгөж төгссөн залуус хамгийн хатуу завгүйдлийн ертөнцөд анх удаагаа хөл тавьж мэргэжлийн хувьд улам боловсрохоор тэмцэж байдаг. Гэвч тэд энэ үедээ  өөрсдийгөө хорлох хэд хэдэн ноцтой алдаа гаргадаг нь ажиглагдсан юм. Тэдний нэг бол доорхи алдааг бүү давтаарай.

Оффисын соёлыг үл хайхрах: Энэ соёл бол өдөр тутам оффист өрнөж байдаг утсаар ярих, хурал зохион байгуулах гэх мэт хэдэн арван үйл явдлыг зохицуулж байдаг үл үзэгдэх хүч юм.  Бусдын хэрхэн аашилж буйг ажигласнаар энд юу өрнөж байдгыг мэддэг. Тухайлбал хэн нэгэн утсаар ярьж байгаа үед бусад нь дуугаа намсгаж, хуралдаа цагтаа амжиж суух гэж яарч байгаа зэргийг харж байгаа биз дээ.

Заавар авахдаа тэмдэглэл хөтлөхгүй байх: Бусдаас заавар авахдаа зөвхөн сонсоод өнгөрөх биш тэмдэглэж авах нь чухал. сайн менежер асуултанд хариулах дуртай ч хариултыг тэмдэглэж аваагүйгээс дахин асуухад дургүйцдэг. Энэ нь түүний ярианд анхаарал тавиагүйг нотолно.

Өөрийгөө дээд мэргэжилтэй учираас хүнд ажил хийх ёсгүй гэж бодох:  Ихэнх залуус ажилд орохдоо бүр эхнээс нь эхэлдэг учир нь дээд мэргэжилтэйгээс үл хамааран ажлаа хийж сурах нь чухал юм.  Даргадаа тайлан бичиж өгч, ажлын байрны харилцаа, бусадтайгаа хэрхэн харилцах, байгууллагад өөрийн хувь нэмрээ оруулахад суралцах ёстой. Чамд хамгийн нэр хүндгүй  ажил даалгасан байсан ч  нэг бүрчлэн үзэж, зааврын дагуу ажиллавал дараагийн удаа илүү сонирхолтой ажил даалгах болно.

Алдаа гаргаснаа үл хайхрах:
Их сургуульд чи шалгалтандаа алдсан бол зөвхөн чиний алдаа. Ажил дээр бол өөр. Асуудлыг олон  талаас нь харж, мэргэжлийн түвшинд үнэлэгдэх санал боловсруулах болдог. Учир нь алдаа гаргах эрх хэнд ч байхгүй. Харин залуус өөрсдийн бодолдоо ултай хандах нь ховор байдаг. Тиймээс даргадаа саналаа хэлэхийн өмнө олон талаас нь бодож, боловсруулах нь зүйтэй. Алдаанаасаа байнга суралц. 

Хэтэрхий энгийн хувцаслах: Тэднийг ажилдаа шаахай, хэт цайралттай жийнс, хөхний даруулга нь харагдах  цамц өмссөн ирж байсныг санаж байна. Үүнийг  ажилдаа ажил хэрэгч хандахгүй байгаагын шинж гэж үздэг.

Хэдэн цагаар хэн нэгэнтэй чаатлах:
Энэ үйлдэл нь ажилд саад болохгүй, ажлын бүтээмжид нөлөөлөхгүй гэж бодох эндүүрэл. Нөлөөлж байдгыг  би хангалттай олон жишээн дээр харсан. Мөн хурлын үеэр мессэж бичих, шалгах үүнтэй  нэгэн адил бүдүүлэг явдал.

Юмыг хойш нь тавих: Хэрвээ чи их сургуульд байхдаа л курсын ажлаа хугацааг нь тулгаж хийдэг байсан бол ажил дээр энэ зуршил өөрийг чинь хорлож ч мэднэ. Ямар ч төслийг эцсийн хугацаа болтол хойш тавьж, бусад ажлаас ч мөн энэ маягаар залхаж эхэлвэл  мэргэжлийн чинь нэр хүнд унах болно.

Хамтран ажиллагсадтайгаа таагүй харилцаатай байх: Үдийн хоолоо бусадтайгаа хамт сууж идэх нь хамаагүй тухтай байдаг. Бусдаас хөндий байх нь хурдан ахиж дэшихэд огтхон ч туслахгүй. Ахмад хүмүүсээс жишээ ав.

Баярлалаа гэж хэлдэггүй байх:  Хамтран ажиллагч эсвэл дарга чинь өчүүхэн ч атугай зүлйээр тус болсон бол тэдэнд талархсанаа байнга илэрхийлж бай. Сайнаар ханддаг хүмүүс чамд  зам тавьж өгөх  болно. Өөрийгөө үнэлж хүндэлдэг хүмүүсээр хүрээлүүл. Хэрэв тэдэнд талархахгүй өнгөрвөл тэд  замд чинь  саад болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж